Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын эрхтэн шилжүүлэх мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 26-28-нд Хавдар судлалын үндэсний төв дээр үзлэг хийх гэж байна. Эдгээр эмч нарын хувьд элэгний хатуурал, хавдар, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүст мөн цусны эмгэг чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүст үзлэг хийж зөвлөгөө өгөх юм. 

Эмч нарын хувьд Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байжээ. Түүний багийнхан 2,500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон гэдэг. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.

Эмч нарын хувьд манай өвчтөнүүд үзүүлэхээр ирэхдээ ямар нэгэн эмнэлэгийн бичиг баримт, эхоны зураггүй ирдэг учраас энэ удаа элэгний MRI, CT зэрэг дэлгэрэнгүй шинжилгээний бичгээ заавал авчирахыг сануулсан байна.