SpaceX, Tesla-ийн үүсгэн байгуулагч нейро сүлжээг үхлийн аюултай гэж үзэж байна.

SpaceX, Tesla, PayPal компанийн үүсгэн байгуулагч Элон Маск нэгэн хурал дээр сансарын технологи болон Марс гараг дээрх аялалын тухай ярьж байхдаа хиймэл оюун ухааны хөгжлийн түвшин түүнийг цөмийн зэвсэгээс илүү аюултай болгож байна хэмээжээ. Мөн тэрээр хүмүүс хиймэл оюун ухааны чадварыг дутуу үнэлж байна, мөн нейро сүлжээнүүд 100 эсвэл 200 дахин хурдан сурч боловсрох чадвартай.

Маскын үзэж буйгаар хиймэл оюун ухааныг сургах явцын бүх үе шатууд дээр ямарваа нэгэн систем хүн төрлөхтөнд аюул учруулж байгаа эсэхийг тусгай байгууллага эсвэл хөтөлбөр хянаж байх хэрэгтэй гэжээ.