Twitter-т Tesla ба бусад нэрд гарсан төслүүдийн үүсгэн байгуулагчдын хуурамч аккаунтууд гарч ирж бусдыг луйвардаж эхэлжээ.

Уг аккаунтууд хэрэглэгчдээс өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнд оролцохын тулд эхлээд тодорхой хэмжээний криптовалют илгээхийг санал болгож хариуд нь уг илгээсэн валютыг 100 дахин өсгөж буцааж шилжүүлнэ гэж итгүүлж байгаа аж.

Frost хэмээх мэргэжилтэн Тesla ба Жон Макафи нэрээр луйвар хийсэн хоёр тохиолдлын тухай бичсэн байна. 

Луйварчид Medium блогийг хуурамчаар дууриалган хийж «Илон Маск — ETH ба BTC-ы албан ёсны тараалт » гэсэн гарчиг тавьж, уг блог дээр өөрсдийн веб хуудсын холбоосыг байршуулсан аж.

Иймээс энэ төрлийн луйварт өртөхгүй байхыг мэргэжилтнүүд сануулжээ.

Эх сурвалж: Крипто доогтэр