Өмнөд Солонгосын нийслэлийн томоохон эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор блокчэйн дээр үндсэлсэн платформыг нэвтрүүлж байгаагаа зарлалаа. 

Энэ тухай эрүүл мэндийн салбараар дагнасан Daily Medi агентлаг мэдээлсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар Smart Hospital төслийг Сөүлийн эрүүл мэндийн төв, Солонгосын шинжлэх ухаан мэдээллийн технологийн яамтай хамтран боловсруулсан аж.

Төслийн зорилго нь дээр дурдсан эмнэлэг дээр өвчтөнүүдийн эрүүл мэндийн өгөгдлийн нарийвчлалыг дээшлүүлэх болон мэдээллийг боловсруулах хугацааг богиносгох явдал юм. 

«Төслөөр Сөүлийн энэ төв дээр эрүүл мэндийн автоматжсан бөгөөд нэгдсэн мэдээллийн платформыг бий болгох юм. Үүний үр дүнд, эмийн жор бичилт, даатгалын нөхөн олговрын хүсэлт, гэрчилгээг блокчэйн дээрх системээр цахимаар хийх боломжтой» гэж бичжээ.

Smart Hospital нь Солонгосын интернет, аюулгүй байдлын агентлагаас улсын хэвшилд 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа блокчэйн төслүүдийн нэг бөгөөд уг төсөл дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 


Эх сурвалж: Крипто доогтэр