“Sony Pictures” кино компани Эмэгтэй хүн аалзны тухай өгүүлэх хүүхэлдэйн кино хийх төлөвтэй байгаа тухай “Deadline Hollywood” цахим хуудас мэдээлжээ. Тус хүүхэлдэйн кинонд супер хүч заяасан гурван үеийн эмэгтэйн дүрүүдийг харуулах аж.

Эдгээр дүрийн нэг нь “Marvel”-н ертөнцийн дүрүүдийн нэг болох Гвен Стейси юмуу Гвен хүн аалз болж магадгүй аж. Киноны зохиолыг Бек Смит бичиж, продюсороор нь Эми Паскаль ажиллах юм байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Deadline Hollywood