Эдгээр бүсгүйчүүд танихгүй хүмүүстэй давчуу орчинд харьцахаас зайлсхийж өөрийгөө аль болох тайван, аз жаргалтай байлгана гэж хатуу шийдсэн. Гэр, карьер, найз нөхөд бүгд хэвээр үлдэж, 30 насандаа эмэгтэй хүмүүс хараат бус байхыг хүсдэг. Яг энэ насан дээр эмэгтэй хүмүүс гэнэтийн нээлт хийдэг. Тэдний хувьд секс зүгээр нэг нийгмийн үүрэг биш харин таашаал гэдгийг ойлгоно.


#1. Тэдний харилцаа

Эмэгтэй хүн энэ насан дээр ирээд илүү ихээр хүүхдийн тухай бодож эхлэнэ (хэрэв хүүхэдгүй бол). Тиймээс хамтрагчаа сонгоход гэр бүлийн шаардлагад хэрхэн нийцэж буйг харж эхлэнэ. Тэд 30 насандаа өөрийн гэсэн санхүүтэй, хөл дээрээ бат бөх зогсож, эрэгтэй хүнээс надад шинэ гутал авах мөнгө хэрэгтэй байна хэмээн нэхдэггүй.


#2. Тархи тус болно

30-39 насны эмэгтэйчүүдтэй болзоход оюуны, чимээ шуугиан багатай байх болно. Жишээлбэл, музей, тоглолт үзэх, хамт оройн хоол хийх гэх мэт. Тиймээс эртнээс хийх сонирхолтой зүйлсийг олсон нь дээр.


#3. Чи түр хугацааных

30-39 насны эмэгтэйчүүд тохирохгүй байгаа хүнээ маш хурдан хаядаг. Тиймээс та анхаарал, сэрэмжтэй байж алхам бүрээ тооцох хэрэгтэй болно. Урт хугацааны харилцаа хүсэж байгаа бүсгүйг ол.


#4. Түүний секс

30-39 насны эмэгтэй хүмүүс илүү ихээр секс хийхийг хүсдэг. Техас мужийн их сургуулийн судлаачид 18-65 насны 827 эмэгтэйчүүдээс судалгаа авсан байна. Төрөлтийн нас буурах тусам эмэгтэй хүмүүс илүү ихээр сексийн тухай бодож эхэлдэг ба залуу бүсгүйчүүдээс их давтамжтай секс хийдэг байна. Тэд танилцаад удаагүй хүнтэйгээ хүртэл бэлгийн харьцаанд ороход бэлэн байдаг. Мөн энэ насны эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө бие организмыг илүү мэддэг учир сексээс дээд хэмжээний таашаал авахыг хичээдэг.


3#. Түүнтэй ярилц

Бид 30-39 насны эмэгтэйчүүдээс дараах асуултыг асуусан юм. 

-Эрэгтэй хүн секс хийж байх үед юм ярих ёстой юу? Юу ярих ёстой вэ? 

Энэхүү асуултанд ихэнхи эмэгтэйчүүд дараах хариултыг өгсөн.

-Тийм. Ямар сайхан байгаа тухай тэд ярих ёстой.


#5. Нэгэн бүсгүй ингэж хариулжээ.

-Надад үгнээс гадна бүх дуу чимээ маш чухал. Тэрээр юу мэдэрч байгаа, би бүх зүйлийг зөв хийж байна уу?, би тачаангуй харагдаж байгаа эсэхийг сонсож байх хэрэгтэй.


Тэдний яриа

Н.В., 38 настай

«30 нас хүртэл би сексээс таашаал авч байгаагүй. Харин одоо би хаанаас сексийн тухай кино, дуу гардаг, яагаад хүмүүс хэвтээ байдлын дасгалаас хамааралтай болдог тухай ойлгож байна. 30 насны төрсөн өдрийн дараа миний нүд нээгдэх шиг болсон».

Л.Д., 34 настай

«Миний нөхөр амаргүй давааг давсан. Түүнтэй гэрлэхэд би 26 настай, нөхөр маань 38 настай байсан. Тэрээр миний тухай ярихдаа, чи анх жаахан хүүхэд шиг, зөвхөн өөрийгөө боддог байсан гэж ярьдаг. Гэтэл удалгүй би өөр хандлагатай болж, шилдэг хамтрагч болж чадсан».
Н.В., 39 настай

«Нөхөр бид 2 бусад хосуудыг бодвол хоорондоо илэн далангүй байдаг. Энэ нь надад одоо байгаа эмэгтэй хүнийг бий болгоход тусалсан юм. Миний хажууд юу хүсэж, юу мэдэрч байгаагаа чөлөөтэй илэрхийлдэг залуу байгаад би баярладаг».


Өмнөх нийтлэл
Эмэгтэй хүний алтан үе болон 40 настай эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах вэ?