Нью-Йоркийн Загварын долоо хоногийн дараах үдэшлэгийн үеэр Реппер Cardi B хамгаалагчаар чирүүлэн гарч байгаа бичлэг цахим ертөнцөд цацагджээ. Түүний дух нь хавдсан байсан бөгөөд үүнийг хамгаалагч санамсаргүй тохойдсоноос үүссэн гэжээ. Мөн өөр нэг видео бичлэг дээр тэрээр Ники Минаж руу гутлаа шидэж байгаа харагджээ. 

Энэхүү хурцадмал байдлын гол шалтгаан нь тэд сошиал медиагаар тараасан дууны үг болон бичсэн зүйлүүдээс нь үүсэлтэй. Гэхдээ асуудлын уг үндэс нь реппийн ертөнцөд тухайн цаг мөчид, зөвхөн нэг л эмэгтэй одын орон зай бий гэсэн өрсөлдөөнөөс болсон гэнэ.

2000 оны эхээр богино боловч гэгээтэй үед эмэгтэй реппер Мисси Эллиот, Ивэ, Фокси Браун, Лил Ким нар хит дуунуудаа нэг мөчид гаргасан. Тэд бие биенээ дэмжиж нэг нь нөгөөгөө гарч ирэхэд нь тусалдаг байсан ч тэд олны анхаарлыг татахын тулд өрсөлддөг байсан. 

7 дугаар сард Сardi B-гийн хоёр дуу Биллбордын номер нэг хит болсон нь эмэгтэй репперийн хувьд анхны тохиолдол байсан. Тэр бол уг чартыг тэргүүлсэн 5 эмэгтэй МС нарын нэг бөгөөд түүний амжилт нь бараг насан туршын карьерынх нь дээд амжилт гэж хэлж болно. Энэхүү жагсаалтад  Лил Ким, Лауран Хилл, Игги Азилли, Шавнна нар багтдаг. Минаж өөрөө ч тус жагсаалтад ордоггүй.

Тэр хоёрын маргаан нь байр суурийн төлөөх эхний тохиол биш бөгөөд өмнө нь Лил Ким, Минажийг өөрийг нь хуулбарласан гэж буруутгаж байсан. Сүүлийн үед хийсэн Минажийн уран бүтээл доогуур үзүүлэлттэй байгаа бол Карди Б-ийн эсрэгээрээ хит болсон. 

Уг зодооны талаар Карди Б, Баасан гаригт мэдэгдэл хийсэн бөгөөд түүний дөнгөж төрөөд удаагүй охиныг хэрүүлдээ оруулсан нь түүний дургүйг хүргэсэн гэсэн байна.

Реппер бүсгүйчүүдийн зодооны бичлэгийг энд дарж үзнэ үү.