Беркли дахь Калифорнийн их сургууль 1991-1997 оны хооронд хөрөнгө оруулалтын томоохон данс бүхий 35 мянган компанид судалгаа хийжээ. Судалгааны дүн олон хүнийг гайхашруулжээ. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн хөрөнгө оруулагч болох нь батлагдсан байна. Эрчүүдийн хувьд хөрөнгийн эрсдэл тооцсон жил тутмын цэвэр орлого нь илүү олон арилжаа хийдгээс шалтгаалан эмэгтэйчүүдийнхээс 1.4 хувиар бага гарчээ.

Энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Сүүлийн үед эмэгтэйчүүдэд эрчүүдээс ч өндөр цалин санал болгож эхэлсэн байна. Олон улсын "IBM" компанийн Гүйцэтгэх захирал Жинни Рометти 2016 онд жилд 96.8 сая ам.долларын цалин авсан байна. Энэ чиг хандлага 20 жилийн дараа гэхэд бүр нэмэгдэх төлөвтэй гэнэ.

Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй шилдэг 500 компанийн тав хүрэхгүй хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байсан ч өнөөдөр энэхүү үзүүлэлт нь өссөөр байна. Энэ оны эхэнд л гэхэд Marissa Mayer “Yahoo” компанийн гүйцэтгэх захирлаар очоод, дэлхийн өндөр ашиг орлого бүхий 500 компаниас 20-д жагсаж чадсан байна.