БЕРЛИН. /ТАСС/. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний ялгаатай байдалд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор Берлин хотын тээврийн газар өнөөдөр эмэгтэйчүүдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх шийдвэр гаргасан тухайгаа мэдэгджээ.


Энэ өдөр эмэгтэйчүүд нийтийн тээврийн тасалбарыг 5.5 еврогоор худалдан авах боломжтой гэнэ. Нийтийн тээврийн тасалбарын ердийн үнэ нь 7 евро бөгөөд эмэгтэйчүүд 21 хувиар бага үнэ төлж байгаа аж.


Хөнгөлөлттэй үнэ зөвхөн Тэнцүү хувааж төлөх өдөр буюу өнөөдөр үйлчилж байгаа аж. Берлин хотын тээврийн газар ийм алхмыг авч хэрэгжүүлэх болсон нь ХБНГУ-д эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн орлого асар их ялгаатай байдагт эгдүүцсэнтэй холбоотой гэнэ. ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын мэдээлснээр, тус улсын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн орлогын зөрүү 21 хувьтай байдаг ажээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг