Шинэ Зеландын улс төрийн нам Америкийн рэппер Эминемийн дууг 2014 оны сонгуулийн сурталчилгаандаа зөвшөөрөлгүй ашигласны төлөө 412 мянган доллар төлөх болов. Тус улсын Үндэсний нам сонгуулийн сурталчилгаандаа Эминемийн Lose Yourself дууны аялгуу, хэмнэлтэй маш адилхан дуу ашиглажээ. Шүүхээс энэ хэргийг шалгаж сурталчилгааны дуу Эминенмийнхээс бараг ялгаагүй байна гэсэн шийдвэр гаргасан байна. 

Бусдын дууг дуурайлгасан гэх эл хэргийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэлэлцжээ. Lose Yourself нь Эминемийн амьдралаас сэдэвлэсэн Eight mile киноны дуу бөгөөд Оскарын Киноны шилдэг дууны шагнал хүртсэн. Үндэсний намын өмгөөлөгчид сурталчилгаанд нь ашигласан дуу нь Lose Yourself биш Beatbox гэх дууны сангаас худалдаж авсан Эминемийнхтэй адилхан боловч өөр дуу байсан гэж мэдүүлсэн байна. 

Шинэ Зеландын Үндэсний намын сурталчилгаа

Эминемийн Lose Yourself дуу: