Өнгөрсөн даваа гарагийн орой болсон 70 дахь удаагийн "Эмми"-гийн шагнал гардуулах ёслолын үеэр хожил, хожигдол, хошигнол, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна гэж төсөөлж байсан ч гэрлэх санал тавина гэж хэн ч таамаглааүй байх.

Ёслол эхлээд цаг хагас өнгөрч байхад Глен Вейс найруулагч, продюсер “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн юм. Тэрээр шагналаа авахаар гарч ирэхдээ хоёр долоо хоногийн өмнө өнгөрсөн ээжийнхээ тухай дурсаад “Ээж маань аливаа зүйлийн гэрэлтэй талыг харахыг хүсдэг. Тэр миний найз бүсгүй Жаныг ихэд хайрладаг байсан. Чи бол миний гэрэл гэгээ. Чи намайг яагаад өөрийг чинь найз бүсгүйгээ гэж хэлдэггүйг минь гайхдаг байх? Яагаад гэвэл би чамайг эхнэрээ гэж дуудмаар байна” хэмээн гэрлэх санал тавьжээ. Ингэснээр түүний найз бүсгүй Свендсэн нь тайзан дээр гарч ирж сүйн бөгжөө зүүсэн байна.

Энэхүү үйл явдал олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд твиттерт ч мөн хамгийн гайхалтай мөчөөр тодорчээ.