Энэ дэлхийн бүх мөнгө дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гарт байдаг гэх онолыг та сонссон уу? Зарим нь мөнгөө сая саяар нь үрдэг бол зарим нь амар амгаланг илүүд үздэг. Гэвч тэднийг нэгтгэдэг нэг зүйл бий. Энэ бол нийгэмд эзлэх тэдний байр суурь. 

Рокфеллерууд

Рокфеллеруудын хөрөнгөний талаар домог байдаг. Хэн ч тэдний хөрөнгийг мэдэхгүй. Гэхдээ баримжаалбал ойролцоогоор 1-3 их наяд доллар бий. Рокфеллеруудын удамд хамгийн анх Жон Рокфеллер түүхэн дэх анхны тэрбумтан болсон. XIX зууны төгсгөлд АНУ-ын газрын тосны 90 хувийг тэдний гэр бүл атгаж байсан. АНУ-ын газрын тосны бүхий л компаниуд Рокфеллерын гэр бүлээс эхлэлээ тавьсан байдаг. Дэлхийн хоёр дайн уг гэр бүлийн хөрөнгийг улам бэхжүүлсэн. Өнөөдөр Рокфеллерууд банк, газрын тосны бизнесээс гадна буяны үйл ажиллагаа болон криптовалютын ажил эрхэлж байна.



Морганчууд

Улс төрийн янз бүрийн онолчдын үзэж буйгаар Морганы гэр бүл АНУ-ын улс төрийн бодлого болон дэлхийн бүх банкийг хянаж, удирддаг гэжээ. Морган овгийн үүсгэн байгуулагч Жон Пирпот Морган АНУ-д анхны санхүүгийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан. Тэрээр Иргэний дайны үед зэвсэг зарж байсан бөгөөд тэр үедээ шүүхэд очих шахсан. Харин 1907 онд банкны системийг сүйрлээс аварсан.

Өнөөдөр Морганы гэр бүл хамгийн нөлөө бүхий банкны эзэд хэвээр байгаа бөгөөд АНУ-с гадна Европт банкны салбарууд ажиллуулж буй. Мөн гэр бүлийн гишүүд “Женерал Моторс”, “Женерал Электроник” компаниудыг удирддаг байжээ.


Саудитууд

Саудитын гэр бүл бол Саудын Арабыг 1932 оноос удирдаж байгаа хааны гэр бүл юм. Өнөөдөр гэр бүлийн тэргүүн бол Салман ибн Абдул-Азиз Аль Сауд хаан юм. Харин тэдний гэр бүлийн гишүүдийн тоо 25 мянгад хүржээ.Гэр бүлийн тэргүүн улс төрийн бүрэн эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүд засгийн газар болон цэргийн албан тушаалын үүргийг гүйцэтгэдэг. Саудитууд улс дотроо хүссэн албан тушаалыг авч чаддаг. Тэдний гэр бүлд дэлхийн газрын тосны нөөцийн 20 хувь байдаг.



Ротшильд

Ротшильдын гэр бүл 1-р Напалеоны үед аль хэдийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг байсан. Энэ гэр бүлийг Амшель Майер Ротшильд үүсгэн байгуулсан бөгөөд анх Германд томоохон банкны бизнес эхлүүж, санхүүгийн эзэнт гүрнийг байгуулжээ. Амшель нас бархынхаа өмнө өв залгамжлагчиддаа хэрхэн эзэнт гүрнээ удирдах талаар бичин үлдээснээр өнөөдөр энэ гэр бүл 200 гаруй жил хамгийн баян гэр бүлүүдийн нэг хэвээр байгаа юм. Ротшильдын хөрөнгө ойролцоогоор 2 триллион доллараар хэмжигдэж байна. Тэд хөрөнгө оруулалт, банкны салбар, арилжаа наймаа эрхэлдэг.


Барухчууд

Барухчуудын хөрөнгө Ротшильд, Рокфеллеруудтай харьцуулахад бага хэдий ч тэдний нөлөө хамаагүй их юм. Барухчуудын бүлгийн үүсгэн байгуулагч Бернард Барух АНУ-ын таван ерөнхийлөгчийн зөвлөх байсан бөгөөд Уинстон Черчиллийн сайн найз байжээ. Харин Барухын гэр бүлийн талаар мэдээлэл цөөн. Бернард хоёр охин, нэг хүүтэй байсан гэдэг.


Уолтон

1962 онд Сэм Уолтон анхны Walmart дэлгүүрийг нээжээ. Ингэснээр тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орж чадсан юм. АНУ-д сүлжээ дэлгүүрүүд бий болсон цагаас Walmart хамгийн том нь болж чаджээ. Сэм Уолтоныг нас барсны дараа дэлгүүрийг түүний эхнэр болон дөрвөн хүүхэд нь удирдаж эхэлжээ. Сүлжээ дэлгүүрээс гадна тэд «Арвест банк»-ийг удирддаг.


Виндзор

Винзор бол Их Британий хааны гэр бүл юм. Өнөөдөр гэр бүлийн тэргүүн нь II Елизавет хатан юм. Тэрээр Английн сүмийн тэргүүн болон Их Британий зэвсэгт хүчний дээд командлагч юм. Ангилас гадна II Елизавет хатан 15 бие даасан муж улсын хаан юм.


Мердок

Мердокчууд өөрсдийн эзэнт гүрнийг Австралид байгуулжээ. Кит Мердок бол Мельбурны нэгэн сонинд улс төрийн тоймч байсан бөгөөд удалгүй ерөнхий редактор болж, сонины борлуулалтыг гурав дахин өсгөж ерөнхий захирал болжээ. Түүний хүү Руперт эцгийгээ даган сэтгүүлч болж Австралийн тэргүүлэх хэвлэлийн газруудыг доороо оруулжээ. Өнөөдөр тэдний гэр бүл 20thCenturyFox, FoxNews, MySpace, DoeJones зэрэг компаниудыг удирдаж байна.


Оппенгеймер

Оппенгеймерууд очир эрдэнэ, алтны ихэнх нөөцийг эзэмшдэг. Гэр бүлийг үндэслэгч Эрнест Оппенгеймер Өмнөд Африкийн Кимберли хот руу нүүж, тэнд амьдарчээ. Тэрээр анх хотын захирагчаас ажлын гараагаа эхлэж дараа нь очир эрдэнэ олборлодог компанийг удирдаж эхэлжээ. Удалгүй тэрээр дэлхийн очир эрдэнэ олборлолтын зах зээлийг бүрэн эзэлсэн.


Притцкер

Еврей цагаачдын гэр бүл 1881 онд Киевээс Чикаго руу нүүж амьдралаа эхлүүлсэн. Тэд Hayat корпорацийг эзэмшдэг. Энэ бол сүлжээ зочид буудал юм. Уг корпорацид дэлхийн 54 улсад 777 салбар буудал байдаг.


Эх сурвалж: adme.ru