Check out 11 trailers from this week below.

INCREDIBLES 2

Удаан хүлээсэн цуврал Incredibles 2 эргэн ирлээ. Хүүхэдтэй гэр бүл, эцэг, эхийн харилцаа гээд хижээл насны асуудлууд дунд супер баатар байх ямар бол. Гарах хугацаа зургадугаар сарын 15. 

ATLANTA

Atlanta олон ангит киноны хоёрдугаар улирал ямаршуухан өрнөхийг энэхүү трэйлер хамгийн ойлгомжтой харуулжээ. Гарах хугацаа гуравдугаар сарын 1. 

A SERIES OF UNFORTUNATE EVENTS

A Series of Unfortunate Events цувралын хоёрдугаар улирал ирэх сарын 30-нд гарна. 

UNCLE DREW

2012 оны Pepsi компанийн сурталчилгаа ирээдүйд бүрэн хэмжээний инээдмийн кино болох юм гэж хэн мэдэх вэ. Гарах хугацаа зургадугаар сарын 29.

READY PLAYER ONE

Стивен Спилбергийн Ready Player One киноны баснэгэн трэйлер гарчээ. Хаана, юу болоод байна аа гэмээр л тулаантай кино болсон нь тодорхой байна. Гарах хугацаа гуравдугаар сарын 29.

PACIFIC RIM UPRISING

Pacific Rim Uprising киноны шинэ трэйлер гол санаагаа шууд л илэрхийлсэн. Аварга том роботууд мангасуудтай тулалдана. Гарах хугацаа ирэх сарын 23. 

COBRA KAI

Youtube Karate Kid зохиолыг цуврал болгон гаргаж буй. Анхны кино нь 1984 онд гарсан. Энэхүү трэйлерээс нэг их зүйл тодорхой болохгүй ч энэ жилийн сүүлчээр гарах цуврал тул тэр болтол дараа дараагийн трэйлер илүү их зүйл дэлгэх болов уу. 

MARROWBONE

Marrowbone тун ч үзэсгэлэнтэй, этгээд кино болох бололтой. Өнгөрсөни жилийн Торонтогийн олон улсын кино наадмаас цойлж гарч ирсэн нь шалтгаантай ч байх. Кино дөрөвдүгээр сарын 13-нд гарна. 

YOUTH & CONSEQUENCES

YouTube бас нэгэн цуврал гаргаж, алдартай ютүбчин Анна Аканаг тоглуулахаар болжээ. Цуврал гуравдугаар сарын 7-нд гарна.

RAMPAGE

Рокын тоглосон бас нэгэн тулаант кино. Өөр тайлбар хэрэгтэй болов уу. Гарах хугацаа дөрөвдүгээр сарын 20.