Өнөөдөр Дэлхийн өнцөг буланд байгаа хүн бүр үл мэдэгдэх нөхцөлд амьдарч байна. COVID19, гэр бүлийн бол өөрсдийн эрүүл аюулгүй байдал, улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал гээд маш олон зүйл өнөөдөр маргаашаар тогтохгүй, сар жилээр тодорхой биш харагдаж байна . Ийм орчинд хүн гэдэг амьтан ихэвчлэн айдсаараа удирдуулж, амьд гарах тэмцлийн горимдоо ордог.

30/60/90 хоног эсвэл хагас жилийн дараах тэр хүний эрүүл мэнд, ажил, санхүү ямар түвшинд байх нь тодорхойгүй харагдах үед стрессдэж санаа зовох зүйлс ихсэх нь дамжиггүй. Гэхдээ бид энэ олон сөрөг мэдээлэл, хүнд үед айдсаараа удирдуулах нь яав ч зөв үр дүнд хүргэхгүй гэдгийг мэднэ. Харин үүнийхээ оронд бид тодорхойгүй нөхцөл байдлын талаар бодож айхаасаа илүүтэй яг өмнөө байгаа дараачийн нэг хоёр алхмууд дээрээ анхаарч байх нь чухал. Ингэж байж бид өнөөдөр өөрөөсөө зөв шийдвэрүүдийг гаргаж, эргэлзээгээ багасгаж, ирээдүйн үр дүнгээ сайжруулж чадна гэдгийг санаарай. Мөн гэртээ түгжигдэж айж суухаасаа илүүтэй, өдөр тутамдаа ном уншиж, дасгал хийж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж байх нь нэн тэргүүний чухал зүйл юм. Амьдрал жирийнээр өрнөөд ажилдаа улайраад явж байх тэр үед бид бүгдийн нэг харамсдаг зүйл бол гэр бүл хайртай хүмүүстэйгээ хан+галттай цаг өнгөрүүлээгүй дээ байдаг. Бидэнд олдож буй бэлэг мэтээр энэ цагийг бас харж болох юм.

Эцэст нь хэлэхэд би энэ жижиг нийтлэлээрээ дамжуулан айдсаараа удирдуулах нь гаргаж болох байсан зөв шийдвэр, алхмуудаа баллаж, нөхцөл байдлыг хүндрүүлдэг талаар сануулахыг хичээлээ. Энэ нөхцөл байдалд та ганцаараа биш, энэ нөхцөл байдал таны бүх амьдралыг тодорхойлоогүй, тэгээд энэ нөхцөл байдал үүрдийн биш гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Айдсаараа биш, өөдрөг сэтгэлгээгээр хөтлөгдөж амьдрах бидний эрүүл сонголт.


Эх сурвалж: okod