Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, энэ хүрээнд хийгдэж буй ажил, санхүүжилтийн дүнгийн талаарх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.

Тус мэдээллээс үзэхэд 2018 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд нийт 137.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Дээрх мөнгийг хэрхэн, юунд зарцуулах вэ?

Иргэдийн эхүүл мэндэд: Уушгины хатгаа өвчний дархлаажуулалтын вакцинд 1.0 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 35 мянга гаруй нярай хүүхдийг үнэгүй хамруулах аж.

Дэд бүтцийг сайжруулах: Цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг бууруулахад 2.9 тэрбум төгрөг. Үүнд:

  • Хэт ачаалагдсан дэд станцын чадлыг нэмэх
  • Цахилгаан дамжуулах агаарын шугамын чадлыг өргөтгөх ажлууд хамрагдаж байна

                                           -Агаарын чанарын 4 мэдээллийн төв байгуулахад 0.6 тэрбум төгрөг

Иргэдийг орон сууцаар хангах: Орон сууцны ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг

Бохирдол ихтэй бүсийн утааг багасга:

  •  Шинэ эрчим хүчний үнийн урамшуулал 8.3 тэрбум төгрөг
  • Агаарын бохирдол хэт өндөр бүсийн зорилтот өрхийг дэмжих 5.1 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн байна.


Төсвийн дэлгэрэнгүй задаргааг дараах дүрс бичлэгээс үзнэ үү.