Дэлхий дахинд энэ өдөр буюу хоёрдугаар сарын 16-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

- 1249 оны энэ өдөр Францын хаан IX Луй хааны элч Эндрью Лонжүме Монголын эзэнт гүрний их хаантай уулзаж байжээ. 

- 1742 оны энэ өдөр Уилмингтоны гүн Спенсер Комптон Британийн Ерөнхий сайд болов.

- 1874 оны энэ өдөр АНУ мөнгөн зоос хэрэглэж байхаар хуульчилжээ.

- 1918 оны энэ өдөр Литвийн зөвлөл тусгаар тогтнох тухай хуулийг баталснаар Литва улс тусгаар тогтносон улс болжээ.

- 1923 оны энэ өдөр Английн археологич, Египет судлаач Ховард Картер Фараон Тутанхамоны бунханг олж илрүүлжээ.

- 1934 оны энэ өдөр Австрийн Бүгд найрамдах хөдөлгөөн Социаль демократ хөдөлгөөнийг буулган авсанаар Австрийн иргэний дайн өндөрлөв.

- 1937 оны энэ өдөр Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч Уоллос Х.Каротерс нийлэг материалыг нээн, патентжуулав.

- 1959 оны энэ өдөр Кубын дарангуйлагч Фулгенсио Батиста суудлаасаа бууснаар Фидель Кастро Ерөнхий сайд болж тус улсыг удирдах болжээ.

- 1978 оны энэ өдөр компьютерт анх удаагаа тооцоолуурт хавтанг суурилуулжээ

- 2006 оны энэ өдөр АНУ-ын армийн явуулын мэс заслын сүүлийн эмнэлгийг татан буулгажээ. 

Мөн 1941 оны энэ өдөр Умард Солонгосын хоёр дахь удирдагч Ким Жон-Ил мэндэлсэн учир тус улс өнөөдрийг “Гялалзах одны өдөр” хэмээн нэрийдэн тэмдэглэл өнгөрөөдөг байна. 

Харин 1918 онд Литва улс тусгаар тогтносон учир “Улс байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэлт өдрөө болгожээ.

1950 оны энэ өдөр Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг захиран шийтгэгч яамны сайд, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Чин ван М.Ханддорж харамсалтайгаар хорвоог орхиж байжээ.