Дэлхий дахинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • 1792 оны энэ өдөр АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.

  • 1810 оны энэ өдөр Напалеоны эсрэг жагсаал цуглааныг өдөөн турхирсан хэргээр Андреа Хоферийг цаазаар авчээ.

  • 1816 оны энэ өдөр Алдарт хөгжмийн зохиолч Россинигийн "Севилийн үсчин" дуурь Ром хотын тайзнаа анхлан тавигдав.

  • 1846 оны энэ өдөр  Польшийн эрх чөлөөний төлөөх Краковын бослого дэгдэв.

  • 1865 оны энэ өдөр Уругвайн Ерөнхийлөгч Томас Виллальба босогчдын удирдагч Венансио Флорес нар энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Уругвайн дайн эцэс болжээ.

  • 1872 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод "Метрополитан урлагийн музей" үүдээ нээв.

  • 1877 оны энэ өдөр Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковсгийн "Хунт нуур" бүжгэн жүжиг "Большой театр"-ын тайзнаа олны хүртээл болж байв.

  • 1914 оны энэ өдөр Монгол Улсын түүхэнд анх удаа "дээд", "доод" хурал байгуулагдаж, парламентын хоёр танхим бий болжээ.

  • 1931 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Калифорни мужийн Сан Франциско-Оклендийг холбосон гүүр барих шийдвэр гаргажээ.

  • 1935 оны энэ өдөр Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.

  • 1944 оны энэ өдөр  Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Германы томоохон аж үйлдвэрийн төвүүдийг бөмбөгдөж эхлэв.

  • 1986 оны энэ өдөр ЗХУ сансар судлалын "Мир" хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.

  • 1988 оны энэ өдөр Нагорно-Карабахын ард иргэдийн дунд Автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхийн санал авчээ. Үүнээс хойш Нагорно-Карабахын дайн эхэлсэн түүхтэй.

  • 1998 оны энэ өдөр Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.

  • 2014 оны энэ өдөр Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгаж байжээ.


Мөн өнөөдөр Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр юм.

Харин Украйн улс энэ өдрийг “100 баатрын дурсгалын өдөр” хэмээн нэрийдэн тэмдэглэн өнгөрөөдөг байна.