Аргын тооллын 12 сарын 9. Адъяа гараг. Билгийн тооллын 2. Суулга одтой хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ үйлийг хийхэд эерэг сайн ба аливаа үйлийг хийхэд сүм дуганыг сэргээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах,  худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хөл газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй