Та өөрийгөө өөрчилж, илүү амжилтад хүрэхийг хүсэж байна уу. Тэгвэл дараах 23 зүйлийг өдөр бүр хийдэг зуршилаа болго.

#1. Гадаад хэл сурч эхэл. Өдөр бүр сур. Үүнд дор хаяж хагас цаг зарцуул.

#2. Өнжөөд гэрээ цэвэрлэж бай. Хэрэггүй зүйлсээсээ ангжир.

#3. Компьютерын тоглоомоос татгалз. Энэ нь орчноо мэдрэхэд тань сөргөөр нөлөөлж, та хэнд ч хэрэггүй нэгэн болж хувирна.

#4. Бэлэн хоол болон эрүүл мэндэд хортой хоол унднаас татгалз. Зөв хооллож эхэл.

#5. Өдөр бүр өглөөний дасгал хийж бай.

#6. Өдөр бүр тогтмол цагт босч, унтаж сур.

#7. Хоол ундаа тогтмол цагт идэж бай. Бие махбод тань танд талархах болно.

#8. Найман цагаас илүү унтахгүй байх. Энэ нь өөрийгөө мэдрэхэд чухал.

#9. Мөнгөндөө хянамгай бай. Аялалд мөнгө хуримтлуулж эхэл. Өөр улс оронд аялах нь таны мэдлэгийг тэлнэ. Тур агентлаг бус ганцаарчилсан аяллыг сонго.

#10. Зөвхөн сайн зүйл бодож бай. Бүх зүйл биелнэ. Их инээмсэглэж бай.

#11. Амжилт гаргасан тухайгаа тэмдэглэ. Оройдоо тухайн өдөрт гаргасан амжилтаа тэмдэглэж бай. Хамгийн жижиг гэлтгүй бүх зүйлээ бичиж бай.

#12. Амьдралыг тань өөрчлөхөд хэрэг болохуйц ном сонгож унш.

#13. Интернэт орчинд өдөрт нэгээс илүү цаг зарцуулахгүй байх.

#14. Хоол идэхээс 10-15 минутын өмнө цэвэр ус ууж хэвших. Өдөрт дор хаяж 2 л ус уу. Энэ нь дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулна. Та сайн сайхныг мэдрэх болно.

#15. Биетэйгээ сайн харилцаж сур. Өөхөө хайлуулж, булчин суулгахад гол анхаарлаа хандуул.

#16. Зорилгыг чинь илтгэсэн зураг олж, нүдэнд өртөх газарт наа. Учир нь харааны мэдрэмж чухал.

#17. Урьд нь хийхээр төлөвлөж байсан ч хийлгүй орхисон, санааг тань үргэлж зовоодог тэр зүйлээ цаасан дээр бич. Төлөвлөснөө хийж гүйцэтгэвэл бие чинь хөнгөрнө. Энэ бол шалгагдсан арга.

#18. Зүй бус үг хэллэг хэрэглэх, амны уншлага болсон үгнээс татгалз. Хэлэх ярих зүйлээ үргэлж анхаарч бай.

#19. Өдөр бүр жижиг гэлтгүй нэг сайн зүйл хийж сур. Сайн зүйл хийгээд хариу нэхэх хэрэггүй. Нэгэн цагт хариу нь ирнэ.

#20. Өдөр бүр жимс, жимсгэнэ, ногоо идэж бай. Хэвшил болсон төмсний нухаш, гоймонгоосоо татгалз, шинэ ногоо ид.

#21.Нуруугаа тэгшилж, цэгц явж сур.

#22. Муу зуршлаасаа татгалз. Тамхи, архидалт нь хорт хавдар ба бусад өвчний үүсвэр юм. Зовлон зүдгүүр лүү тэмүүлэх нь юун.

#23. Хүмүүст сайхан үг хэлж, магтаж бай. Энэ нь сайхан бөгөөд зуршил болго.