Зөвхөн нэг энергийн ундаа хэрэглэснээр цусны судсыг нарийсгаж, 90 минутын дотор зүрхний шигдээс, цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Хьюстоны Техасын их сургуулийн судлаачид энергийн ундааг ууснаар судаснууд нарийсч, цусны урсгалыг голлох эрхтнүүдэд түгээх явцад саад учруулдаг гэжээ.

Тус судалгаагаар Red Bull, Monster болон 5 Hour зэрэг энергийн ундаанууд гэдэс, мэдрэл, зүрхний асуудалтай холбоотойг харуулжээ. Мөн энергийн ундаа нь хоол боловсруулах системтэй холбоотой синдром үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн байна. 

Ихэнх энергийн ундаанууд их хэмжээний сахар агуулдаг. 

Тухайлбал, Red Bull ундаанд 37 грам сахар агуулагддаг бөгөөд энэ нь 9 цайны халбага сахартай тэнцэнэ. Судалгаанаас харахад цусан дахь их хэмжээний сахар нь судас нарийсган, голлох эрхтэнд очих шаардлагатай цусны хэмжээг бууруулдаг байна.

Мөн эдгээр ундаанууд нь их хэмжээний каффейн агуулдаг ба хэмжээний хувьд coca-cola тай адилхан гэнэ. Каффейн нь цусны даралтыг ихэсгэдэг. Америкийн өсвөр насныхны гурван хүүхэд тутмын нэг нь энергийн ундаа хэрэглэдэг нь тогтоогджээ.

Тэдний дунд эрүүл мэндийн түгээмэл асуудал ажиглагдсан нь зүрхний цохилт хурдсах, дотор муухайрах зэрэг гаж нөлөөнүүд гарсан байна.