Сөрөг энерги бидний эргэн тойронд байдаг. Зарим хүмүүс сөрөг энергид өртдөггүй бол нөгөө хэсэг хүмүүс сөрөг энергийг сорж байдаг. 

Энерги гэдэг бол түлхүүр

Сөрөг энергийг өөрт татаж, шингээхгүй байх тухай мэдэх нь өөрийгөө урьдчилан сэргийлэх явдал юм. Тиймээс үүнийг мэдэж авснаар нөлөөллөөс зугтаж чадах юм. Сөрөг энергийг яаж сорохгүй байх вэ?


1. Шүүмжлэлээс зайслхий

Бид шүүмжилж, шүүж байх үедээ өөрсдийгөө эмзэг байдалд оруулдаг. Харин шүүмжлэх нь шүүмжилж буй эргэн тойрны бүхий л зүйлийн сөрөг энергийг өөрт татаж байдаг.


2. «Үгүй» гэж хэлж сур

«Тийм», «үгүй» гэдэг үгс бол хамгийн хүчтэй үгнүүд юм. Эдгээр энгийн үгний тусламжтайгаар бид асуудлыг шийдвэрлэж эсвэл ямар нэгэн зүйлийн хаалгыг хааж байдаг. Эдгээр үгнүүдийг зөв хэрэглэх нь таны энергийн талбайд орохыг зөвшөөрсөн утга юм. Гэхдээ та бүх хүн сайн сайхан бодолтой танд ханддаггүй гэдгийг санаарай. Учир нь зарим хүмүүс таныг ашиглахыг хүсдэг. Тиймээс хүмүүст «үгүй» гэж хэлж сур. 


3. Тулааныг сонго

Бүх тулаанд ялалт байгуулж чадахгүй. Хэрэв та зарим нэгэнд нь амжилт олсон бол та бүхий л саад бэрхшээлийг амжилттайгаар давж чадна гэсэн үг биш. Та өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байгаа боловч хэзээ нэгэн өдөр та сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн сулрал мэдрэх болно.


4. Өөрийн үзэл бодолдоо бусдыг итгүүлэх гэж хичээх хэрэггүй

Та өөрийн үзэл бодолдоо итгэлтэй байсан хэдий ч харьцаж буй хүнийхээ үзэл бодлыг дарж болохгүй. Энэ нь хэрүүлийн эх үүсвэр бөгөөд таны харилцагч таны хэмжээ хязгаарыг хэтэрснийг мэдэж сөрөг энерги үүсгэж эхэлнэ. Тиймээс аливаа зүйлд зөв хандаж, зөв ярих хэрэгтэй.


5. Та хэн нэгний талд орох хэрэггүй

Энэ дэлхий дээр байгаа бүхий л зүйл хар цагаан байдаггүй. «Хэний зөв, хэний буруу вэ?» гэдэг асуултад ихэвчлэн хариу байдаггүй. Та болж буй зүйлийн бүх дүрсийг бүхэлд нь үргэлж олж харж чадахгүй. Тиймээс та үргэлж хэн нэгний талд орох хэрэггүй. Ухаалаг байж, таны чадварт хамааралтай асуудалд гүнзгий нэвтэрч орох хэрэгтэй.


6. Өөрийгөө илэрхийлж, хөгжилд

Өөрийн сэтгэл хөдлөлөө дарах хэрэггүй. Хэт их хөгжилдөх хэрэггүй, гэхдээ та өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, жинхэнэ өнгө төрхийг харуулах хэрэгтэй. Ингэснээрээ та өөрт үнэнч байж, илүү тав тухыг мэдрэх болно.

Хөгжилтэй, идэвхитэй байснаар та эерэг чичиргээг идэвхижүүлж, сөрөг энергийг бүрэн хаах болно. Бүжиг, дуу, инээд нь таны энергид нөлөөлөх болно.


7. Бурхан болж бүү тогло

Хэн нэгэнд хэрэгтэй үед нь энерги дамжуулах нь бурханлаг зүйл юм. Үүний хажуугаар та Карма байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэн нэгнийг эдгээхээс өмнө (өөрийгөө хүртэл), өөрөөсөө асуу «Би үүнийг хийх эрхтэй юу?», «Энэ хүн яагаад эмчлүүлэх хэрэгтэй вэ?». Та хэн нэгэнд тусалж байгаа хэдий ч та тэр хүний бүхий л асуудлыг өөрт шингээж, авч болзошгүй. Тиймээс энэ танд хэрэгтэй юу?


8. Рубин

Үргэлж өөрийн биед рубин авч явж бай. Энэ нь таны энергийг хамгаалж, сөрөг энерги, муу муухай сөрөг зүйлсийг холдуулж байх болно. Рубиныг өөрийн арьстай шүргэлцэж байх газар зүүгээрэй.


9. Өөрийн аураг цэвэрлэж сур

Сөрөг энергийг өөрөөсөө цэвэрлэж болно. Хэрэв та сөрөг энергийг сорсон бол та үргэлжлүүлэн өөрт сөрөг энергийг татсаар байх болно. Тиймээс та өөрийгөө цэвэрлэж, ангижруулдаг өөрийн зан үйлтэй болж болно гэдгийг сана.