Энэтхэг улс онц байдлын үед ашиглах байлдааны сөнөөгч онгоцнуудаа олон нийтэд танилцуулав. Тус улс Хятадтай сүүлийн үед харилцаа тааруу байгаа нь ийм алхам хийхэд хүргэсэн гэж олон улсын ажиглагчид үзсэн. Нисэх хүчнээс Нью Делигийн ойролцоох баазад Энэтхэгийн Tejas, Америкийн C-17, Оросын Сухой сөнөөгч онгоцнуудыг танилцуулжээ.

Энэтхэгийн Нисэх хүчний Нисэх багийн гишүүдийн удирдагч Бирендер Сингх Дханоа арга хэмжээний үеэр “Манай улсад үзүүлсэн ямар ч заналхийлэл, өдөөн хатгалгыг цэргийн бүх хүчээ ашиглаж дарахад бэлэн байна” хэмээв. Энэтхэг, Хятадын цэргүүд газар нутгийн маргаантай бүсэд сүүлийн хоёр сарын турш мухардсан байдалтай байна. Хятадын цэргийн анги, нисдэг тэргүүд Энэтхэгийн хилийг ойр ойрхон давсан гэх.