Энэтхэг улс Оросын зенитийн пуужингийн таван С-400 цогцолборыг 5,43 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна. Энэ тухай «Таймс оф Индиа» сонин мэдээлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн даргалж буй аюулгүй байдлын асуудлаархи хороо уг зөвшөөрлийг өгчээ. Пуужингийн С-400 «Триумф» цогцолбор нь стратегийн бөмбөгдөгч онгоц, үл үзэгдэгч сөнөөгч онгоц, тагнуулын онгоц, пуужин, дронуудыг олж илрүүлэх, хянах, устгах чадвартай юм.

Оросоос Су-35 сөнөөгч онгоцыг, мөн энэ оны 1 дүгээр сард С-400 зенитийн пуужийнгийн системийг худалдан авсан Хятадын цэргийнхний эсрэг АНУ өнгөрсөн пүрэв гарагт хориг арга хэмжээ авсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг