Энэтхэгийн ФОРТИС эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах болон хоол боловсруулах эрхтний мэс заслын тасгийн эрхлэгч Вивек Виж эмч манай улсын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, семинар хийхээр болжээ. Тус үзлэг энэ сарын 23-нд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 09.00-16.00 цагийн хооронд болно.

Үзлэгт хэн хамрагдах вэ?

Өмнө нь тухайн мэргэжлийн эмчид үзүүлж байсан,  эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд сүүлийн гурван сарын хугацаанд хийлгэсэн шинжилгээний бичгээ авчран тус үзлэг семинарт хамрагдах боломжтой бөгөөд нас, харъяалал хамаарахгүй аж.

 Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд тус эмнэлгийн 95202983 дугаарт өнөөдрөөс эхлэн ажлын өдрүүдэд, ажлын цагаар залган бүртгүүлнэ.