Бенгалийн буланд оршдог гурван арлын нэрийг өөрчилсөн тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Порт-Блейр хотод өнгөрсөн ням гарагт айлчлах үеэрээ мэдэгдэв.

Росс, Нейл, Хейвлок арлуудын нэрийг Нетажи Субхаш Чандра Бозе Двип, Шахид, Свараж нэртэй болгон тус тус өөрчилсөн байна.

Нарендра Модигийн “Бхаратия Жаната” намын эрх баридаг хэд хэдэн хотын дүүргийн нэрийг өмнө нь өөрчилсөн юм. Тухайлбал, 10 дугаар сард Уттар Прадеш мужийн засаг захиргаа 16-р зууны үеийн захирагчийн нэрээр нэрлэгдсэн Аллахабад дүүргийг "Праяграж" болгон өөрчилжээ.

Жамму-Кашмир мужийн Тэргүүн сайд асан Мехбота Муфти энэ талаар хэлэхдээ, манай улсад газар тариалангийн хямрал, ажилгүйдэл газар авч байгаа энэ үед эрх баригчид газар орны нэрийг өөрчилж байгаа нь хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн зорилготой байж магадгүй гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu