Хүчингийн хэргийн хохирогч эмэгтэй шүүх хуралдаанд оролцохоор явах замдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Түүн рүү таван эр халдсан бөгөөд тэдний дотор хүчирхийллийн хэрэгт холбогдсон хүмүүсийн хоёр нь Уттар-Прадеш мужийн Уннао дүүрэгт галт тэргэнд суух гэж байхад нь керосиноор цацан гал тавьсан байна.

Эмэгтэй тусламж авах гэж нэг цагийг туулсан бөгөөд шөнийн 11:40 цагт нас баржээ. Баасан гарагт Нью Дели эмнэлэгт эмчлүүлж байсан түүний биеийн бараг бүх хэсэг буюу 95 хувь нь түлэгдэлттэй ирсэн гэж Сафдаржунг эмнэлгийн доктор Шалаб Кумар хэлсэн байна. Тусламж үзүүлэх үед "хортой, халуун утаа" уушгийг нь дүүргэсэн байсан гэж Ройтерс агентлагт мэдэгджээ. 

Бүсгүй нас барахаасаа өмнө болсон явдлын талаарх нарийн мэдээллийг орон нутгийн цагдаад тайлбарласан байна. “Тэд намайг тойрон хүрээлж, хөл рүү саваагаар цохиж, хүзүүг минь хутгаар зүссэн. Үүний дараа тэд над руу бензин асгаж, гал тавьсан "гэж хэлсэнийг NDTV-д мэдээлжээ.

Энэ эмэгтэй халдлага үйлдсэн этгээдүүд болох Шивам Триведи болон хөрш Шубхам Триведи, түүнчлэн тэдний аав нарыг хамарсан таван этгээдийг гэрээс нь баривчилсан байна. 

Бүсгүй нас барахын өмнө “Би үхмээргүй байна, намайг авраач, намайг ийм байдалд хүргэсэн хүмүүст шүүх үхэх ял оноохыг хүсэж байна” хэмээн хэлснийг ах нь IndiaToday-д мэдээлжээ.

Энэтхэгийн твиттер хуудсан дээр #HangRapist” гэсэн хөдөлгөөн эхэлсэн бөгөөд сэжигтнүүдийг шүүхийн өмнө шийтгэн шудрага ёсыг тогтоохыг шаардаж буй ажээ. Уттар Прадеш нь Энэтхэгт хүчирхийллийн тоогоор хамгийн өндөр бөгөөд 2017 онд 4,200 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Аl Jazeere мэдээлсэн байна.


https://nextshark.com/