СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Эрчим хүчний яам, БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй "10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл"-ийн нэгжийн багт дараахь ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

1.    Төслийн зохицуулагч буюу Ахлах инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага

-Инженер техникийн чиглэлээр бакалавар, төслийн менежмент, удирдлагын чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажилласан туршлагатай байх, /Эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно/

-Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах өндөр ур чадвартай байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Баримт бичиг боловсруулах, хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн байх,

-Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


2.    Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

-Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх,

-Санхүүгийн программууд дээр ажиллаж байсан туршлагатай байх,

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх.


3.    Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Бизнесийн удирдлага, эсвэл хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

-Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд худалдан авах чиглэлээр ажилласан туршлагатай байх,

-Хэрэглээний word, excel, project, access зэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх,

-Худалдан авах ажиллагааны А3 эсвэл олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас зохион байгуулсан худалдан авалтын сургалтанд хамрагдсан сертификаттай байх,

-Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


4.    Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн-/1 хүн/

Тавигдах шаардлага

-Санхүү, эдийн засаг эсвэл хууль, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 5-аасдоошгүй жил ажилласан туршлагатай байх, /Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд дээр хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай байх.


5.    Дулааны тоноглолын инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Дулааны инженерийн бакалавар ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/

-Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Дулааны станц, дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


6.    Дулааны шугам сүлжээний инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Дулааны инженерийн бакалавар ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/

-Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Дулааны станц, дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


7.    Барилгын инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/

-Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


8.    Хэмжүүр, автоматикийн инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Дулааны хэмжүүр, автоматикийн инженерийн бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/

-Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Дулааны станц, дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


9.    Цахилгааны инженер-/1 хүн/

Тавигдах шаардлага:

- Цахилгааны инженерийн бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/

-Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Дулааны станц, дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх.

-Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.          


10.  Байгаль орчин, Нийгмийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн -/1 хүн/

Тавигдах шаардлага:

-Байгаль орчны мэргэжлээрбакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

-Байгаль орчны чиглэлээрмэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно/

-Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны  өндөр соёлтой байх,

- Англи хэлний бичгийн болон ярианыөндөр чадвартай байх,

- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


11.  Захиргааны ажилтан, орчуулагч -/1 хүн/

Тавигдах шаардлага:

- Инженер орчуулагч эсвэл гадаад харилцааны мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

- Англи хэлний ярианы болон бичгийн орчуулга хийх, техникийн баримт бичиг орчуулах, баримт бичиг боловсруулах чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласантуршлагатай байх, /Англи, солонгос хэлтэй бол давуу тал болно/

- Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны  өндөр соёлтой байх,

- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


12.  Жолооч - /1 хүн/

Тавигдах шаардлага:

- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,

- 8-аас доошгүй жил жолоочоор ажилласан ажлын туршлагатай байх,

- Багаар ажиллах чадвартай байх,

- Жолооны В,Dангиллын эрхтэй байх,

- Жолоочийн оноо бүрэн байх,

- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

1.    Төрийн албан хаагчийн анкет

2.    Товч намтар

3.    Иргэний үнэмлэхийн хуулбар

4.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

5.    Гадаад хэлний мэдлэгийг нотлох IBT, ILETS онооны хуудсыг хавсаргах

6.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах/

Дээрх материалуудыг 2019оны 03дугаар сарын 26-ны өдрийн 14:00цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

 

Хаяг:  Эрчим Хүчний Яам

3 дугаар давхар, 300а тоот өрөө

Утас: 62263061