Эрчим хүчний зардал бага, хүйтэн цаг агаартай Монгол улс криптовалют олборлогчдынх сонгон байрших шинэ төв болох өндөр магадлалтай талаар asia.nikkei.com мэдээлжээ.

Мөн Токио хотод төвтэй Японы, криптовалютын “Ginco” компани Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буйг ч дурьдсан байна. Тус компани одоогоор 600 орчим олборлолтын машин ажиллуулж байгаа гээд энэ улиралдаа багтаан 1000 болгохоор төлөвлөж буй гэжээ. Энэ талаар "Бизнесийн орчин сайнгүй байгаа боловч бид ашиг олж чадна" гэж Ginco Mongol компанийн гүйцэтгэх захирал Yuma Furubayashi ярьж байна.

Монголд Японоос гадна Хятадын крипто валют олборлогчид ч ажилладаг гэжээ.