Шинжлэх ухаан хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоход тусалдаг. Тайлбарлахад хэцүү маш олон асуулт байдаг. Жишээлбэл яагаад биднийг огт танихгүй хүмүүс татдаг эсвэл яагаад зарим хосууд бие биентэйгээ адилхан байдаг зэрэг асуулт. Өнөөдрийн нийтлэлдээ эрдэмтэд яаж эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарал хандуулдаг онцлог шинж чанаруудыг олж чадсан тухай ярилцах болно. Бид хүн бүрт амьтны зөн cовин байдаг тухай мартаж орхидог. Ийм учраас бид хэн нэгэн танихгүй хүний ямар нэгэн шинж чанар яагаад таалагддаг тухай тайлбарлаж чаддаггүй. Шинжээчдийн үзэж буйгаар анхаарах ёстой зарим зүйлс бол биеийн хэл, нүд, харааны харилцаа холбоо болон феромон юм.

Ийм учраас та эмэгтэй хүнтэй нэг ч үг солиогүй байж татагдаж, таалагдаж байгаа мэдрэмж төрж, та түүнийг ажиглах нь таалагдаж, түүнийг бүхий л амьдралынхаа турш мэддэг мэт санагддаг юм.


#1. Хоолойны өнгө болон харилцааны хандлага

Эргэлзээгүй хүний хоолойны өнгө түүний нэрийн хуудас болж өгдөг. Харилцах хэв маяг, хандлага, үг хэллэг, үгний сонголт, үгний мэдлэг зэрэг нь чухал ач холбогдолтой. Эрэгтэй хүнд тодорхой, эмэгтэйлэг хоолойны өнгө таалагддаг. Нөгөө талаас эрчүүд үгний баялаг ихтэй, аялагатай эмэгтэйчүүдийг сонирходог.


#2. Цогц

Эрдэмтдийн үзэж буйгаар эрэгтэй хүмүүс өргөн таазтай эмэгтэй хүнтэй урт хугацааны харилцаа эхлэхэд бэлэн байдаг гэж үзжээ. Энэ бол хүний биологийн хэрэгцээ юм. Ийм төрлийн биеийн галбиртай эмэгтэй хүний жирэмсний явц эрүүл байж, эрэгтэй хүнд эрүүл үр удмыг залгаж өгдөг. Ийм төрлийн сонголт ухамсарын түвшинд хийгддэггүй.


#3. Хөл

Сэтгэл зүйн эмч Леон Зельцер хэдэн эрэгтэй хүний реакцид анализ хийж үзэхэд эрэгтэй хүмүүс өөрөөсөө урт хөлтэй эмэгтэйчүүд таалагддаг гэсэн дүгнэлтэд хүржээ. Гэсэн хэдий ч энэ онцлог эмэгтэй хүний өндөртэй хамаагүй юм. Учир нь намхан хэдий ч урт хөлтэй маш олон эмэгтэйчүүд байдаг. Мэдээж хэрэг өсгийтэй гутал танд туслаж болох юм.


#4. Нас

Эрдэмтдийн үзэж буйгаар эрэгтэй хүмүүс ухамсарын түвшинд биш 20-30 насны эмэгтэйчүүдэд анхаарал хандуулдаг. Байгалаас ингэж програмчлагдсан байдаг гэж хэлж болно. Ийм шалтгааны улмаас ахмад насны эрчүүд өөрөөс хамаагүй залуу эмэгтэйчүүдэд анхаарал хандуулдаг байх нь. 


#5. Нүд

Эрдэмтдийн үзэж байгаагаар нүдний өнгө зөв хамтрагчаа олоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл цагаан арьстай, хөх юм уу ногоон нүдний өнгөтэй залуу бараан өнгийн нүдтэй эмэгтэйчүүдэд илүү их анхаарал хандуулдаг.

Мөн судалгаанаас үзэхэд нүдний болорыг тойрсон тойрог эрэгтэй хүний анхаарлыг татдаг гэжээ.


#6. Нуруу

Нурууны хотойлт эмэгтэй хүний биений гол шинж чанаруудын нэг. Нуруун дээр үүссэн өнцөг жирэмсний үед нурууны өвдөлтийн эсрэг тэсвэрлэх чадвартай юу үгүй юу гэдгийг харуулдаг.

Үүнээс гадна нурууны тэгш байдал, өнцөг зэрэг нь өгзөгний хэлбэрийг тодотгож өгдөг.


#7. Өндөр

Хүмүүс үүнийг чухал гэж боддоггүй. Нэг талаасаа ихэнхи өндөр эрэгтэй хүмүүс өөрөөсөө намхан эмэгтэй хүмүүсийг илүүд үздэг. Энэ нь гэр бүлээ хамгаалахтай ач холбогдолтой.

Үүнээс гадна эрэгтэй хүн нэгт байхыг хүсэж эрмэлздэг тул өөрөөс намхан эмэгтэйчүүдийг сонгодог.


#8. Үс

Францын эрдэмтдийн хийсэн туршилтанд хэд хэдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамрагдсан байна. Туршилтын үед үдэшлэг дээр эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бүжгэнд урьсан.

Туршилтын үр дүнгээс гэгээлэг үсний өнгөтэй эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү эрчүүдийг татаж байсан байна. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж буйгаар эрэгтэй хүмүүс үсний өнгөн дээр гол анхаарал хандуулахаас илүүтэй арьсны өнгөтэй хэрхэн зохицож байгаагаас хамаардаг гэж үзжээ.


#9. Нүүр будалт

2014 онд явуулсан судалгаагаар эрэгтэй хүмүүс бага, бүдэг будалттай эмэгтэйчүүдийг илүүд үздэг гэжээ. Харин үүнийг сонссон эмэгтэйчүүд өөрсдийн мэдрэмжиндээ итгэж, эрчүүдэд таалагдах будалт хийдэг гэж хариулсан байна.


#10. Хумсны урт

Хумсны урт, хэлбэрийн хувьд эрэгтэй хүмүүс тохирсон урт хуруу, хумстай эмэгтэйчүүдэд дуртай. Тэдэнд урт, нарийн хуруутай эмэгтэйчүүд урт хумстай байх нь таалагддаггүй. Харин жижиг, богино хуруутай эмэгтэйчүүд урт хумстай байх нь тохиромжтой гэж үздэг.


#11. Ул, нумны хэлбэр

Хөлний ул нь байнга гуталны цаана байдаг хэдий ч эрчүүдийн хувьд энэ нь гол шинж тэмдгүүдийн нэг. Тэдэнд нарийн, жижиг уланд илүү дуртай. Харин дунд зэргийн, онгорхой өсгийтэй гутал илүү эмэгтэйлэг болгож өгдөг.


#12. Байгалийн гоо үзэсгэлэн

Өөртөө үнэлэмж муутай эмэгтэйчүүд гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг учир гоо сайхны мэс засалд орохыг хүсдэг. Харин эрэгтэйчүүд ямар нэгэн мэс засалд ороогүй байгалийн гоо үзэсгэлэнд дуртай байдаг.