Гудамжинд нүүрээ будсан эрэгтэй, олны анхаарлыг татахаас гадна, түүний бэлгийн чиг хандлагын талаар эргэлзээ төрүүлдэг. Гэхдээ BBC-гийн Сайра Ашарын мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост эрэгтэй хүний гаднах үзэмжиндээ анхаарах байдал нь дэлхийн бусад улсуудад нөлөөлж байна гэжээ. 16 настай өсвөр насны залуу өөрийн нүүр будалтын  бичлэгээ Facebook-т оруулсаны дараа олон тооны сэтгэгдэл хүлээн авчээ. Түүнийг ижил хүйстэн гэж үзэхээс гадна “ жинхэнэ эр хүн нүүрээ буддаггүй”, харин зарим нь “хүний өөрийнх нь амьдрал учраас, сонголтыг өөрт нь үлдээх хэрэгтэй” зэрэг өөрсдийн бодол сэтгэгдэлээ илгээжээ. Гэхдээ Ким Сүнг Хваны хувьд хүмүүсийн шүүмжлэлд аль хэдийн дасал болсон бөгөөд өөрийн нүүр будалтын бичлэгээ Youtube дээр хуваалцсаар байгаа гэнэ. Сүүлийн 5 жилд К-ПОП алдаршинаар хүүхэд залуус өөрсдийн дуртай одуудыг дуурайн нүүрээ будуулах болсоноос гадна хуримын будалт хийлгэх нь энгийн үзэгдэл болсон байна. Эрэгтэй нүүр будалт нь чийгшүүлэх тос, өө дарах крем, хөмсөг тодруулах мөн уруулын өнгөлгөө ордог. 

Сүүлийн үед Солонгосын гоо сайхны брэндүүд нь Америк, Европын орнуудын сайн борлуулалттай болсон учраас Walmart, Sephora-гийн гоо сайхны тасгуудад үзэгдэх болжээ.  Мөн нүүр будалтын мастерууд ч богино хугацаанд эдгээр бүтээгдэхүүнүүдийг нүүр будалтандаа ашиглах болсоноос гадна Clinique, Lancome, L’oreal брэндүүд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс санаа аван өөрсдийн (cusion compact) хувилбарыг танилцуулжээ.Тийм ч учраас Солонгосын эрэгтэйчүүдийн нүүр будах хандлага нь удахгүй бусад улсуудад нөлөөлөх нь цаг хугацааны асуудал байж магадгүй юм.


Эх сурвалж: BBC