Эрэгтэй хүнийг та анхаарал муутай гэж боддог уу? Тэгвэл эрчүүд эмэгтэй хүнийг дүгнэхдээ зөвхөн цээжний хэсэгт анхаарал хандуулагггүй. 

Тэд эмэгтэй хүний юунд анхаарал хандуулдгийг хүргэж байна.


1. Нүд

Нүд бол эрэгтэй хүнтэй танилцахад хамгийн эхэнд татдаг зүйл. Хэлбэр, өнгө, харц – энэ бүгд гох мэт эрэгтэй хүнийг өөрт татаж, түүний ард юу нуугдаж байгааг мэдэхийг шаарддаг.


2. Шүд


Эмэгтэй хүний инээмсэглэл эрэгтэй хүнийг соронз мэт татах чадвартай. Эрэгтэй хүмүүс зураг дээр эмэгтэй хүний “цорвойсон уруулыг” биш харин инээмсэглэсэн байхыг харахыг хүсдэг аж. Тиймээс өөрийн инээмсэглэл, шүдэндээ анхаарал хандуулж байх хэрэгтэй.


3. Үс

Нуулгүй хэлэхэд эрчүүд эрүүл, өтгөн үсэнд дуртай. Та шар үстэй юу, бор үстэй юу гэдэг нь огт хамаагүй. Хамгийн гол нь таны үсний засалт танд тохирсон байх нь чухал.


4. Арьс

Арьс гялалзсан, толигор байхын тулд та сэтгүүлийн загвар өмсөгч шиг байх ёсгүй. Хамгийн гол нь эрэгтэй хүн нүүрэндээ юу ч хэрэглэдэггүй болон нүүрээ арчилж, бүхий л зүйлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн ялгааг олж харж чаддаг. Эмэгтэй танд гэж зөвлөхөд гоё, сайхан арьсны нууц бол – цэвэрлэх, чийгшүүлэх, тэжээл өгөх юм.


5. Хувцас

Эрэгтэй хүн бүр дэргэдээ эрээ цээргүй, бүдүүлэг хувцасласан биш харин цэвэрхэн, өөрт тохирсон хувцас өмссөн эмэгтэй байхад дуртай. Тэднийг ихэнхидээ эмэгтэйлэг хувцаслалт илүү татдаг. 


6. Нуруу

Тэгш, цэх нуруу нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдал, зорилготойг илтгэдэг. Харин амьдрал дээр өөрийгөө зөв авч явж буй эмэгтэй хүнийг эрчүүд өндрөөр үнэлдэг.


7. Уруул


Мэрилин Монро, Анжелина Жоли, Меган Фокс нарын сэтгэл татам нууцын нэг бол уруул. Мэдээж тэдэн шиг хэмжээний уруултай байх албатай биш. Эрчүүд уруулаа будаагүй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Учир нь будаагүй уруул гоё харагддаг бөгөөд будсан уруул дээр хэн ч үнсэхийг хүсдэггүй.


8. Бүжиг

Бид хэн ч хараагүй мэт бүжиглэх ёстой. Мэдээж бүжиглэхдээ буга шиг бүжиглэж огт болохгүй гэдгийг сана.


9. Алхаа

Таны алхаа бусдыг гайхшруулахын тулд багахан загварын алхаа, өөртөө итгэлтэй байдал нэмэхэд хангалттай. 


10. Цүнх


Эмэгтэй хүний цүнхнээс ямар хүн бэ гэдгийг тодорхойлж болно. Та том цүнх барьж байна уу эсвэл өөрт эвтэйхэн, авсаархан цүнх барьж байна уу гэдгээс бүх зүйл тодорхой харагдана.


11. Хуруу

Арчилдаг гар, арчилдаггүй гарны хооронд маш том ялгаа бий. Хэрэв та гар, хуруугаа арчилдаггүй бол яг одооноос гар, хумсандаа анхаарал хандуулаарай.


12. Хоолой

Эрчүүд эмэгтэй хүний хоолойнд дуртай. Ялангуяа тэд инээж байхад хамгийн ихээр татагддаг. Мэдээж өөрийн хоолойгоо засах хэрэггүй. Хоолойны өнгө аясыг засаж, илүү гоёмсог болгоход тусалдаг зүйл бол уянгын дуу дуулах юм.


13. Тааз

Эрэгтэй хүмүүс галбирлаг эмэгтэйчүүдэд дуртай. Тэд тааз томтой эмэгтэй хүнийг эрүүл хүүхэд төрүүлж өгч чадна хэмээн хардаг.


14. Хөмсөг


Өнөө үед хөмсөгний жинхэнэ хувьсгал болж байна. Хөмсөгний будалт, хэлбэр зэрэг нь байгалийн төгс байдал руу илүү ихээр ойртож байгаа бөгөөд энэ нь эрчүүдэд илүү ихээр таалагдаж байгаа юм. 


Эрэгтэй хүн танд юу ч хэлээгүй хэрнээ бүгдийг анзаарсан байдаг.