Ханаагүй өөхний хүчил болох омега-3-ыг байнга хэрэглэх нь стресс бухимдал, түрэмгий зан авир илрэх явдлыг мэдэгдэхүйц бууруулдаг байна. Үүнийг Массачусетс-Лоуэлл их сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

Тэдний явуулсан судалгаагаар, омега-3-ыг их хэмжээгээр агуулсан хүнс тэжээл хэрэглэдэг хүүхдүүд нь үеийн бусад хүүхдүүдтэй харьцуулахад зан байдлын хувьд илүү тайван тогтвортой байдаг ба энэ нь тэдний эцэг эхийн мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Түрэмгий зан авиртай байх, гэмт хэрэг үйлдэх нь зарим талаар биологийн хүчин зүйлсээс хамаардаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Иймээс зайлшгүй шаардлагатай хүчлүүдийн дутагдлыг нөхсөнөөр нийгэмд аюултай үйлдлийг таслан зогсоох боломжтой хэмээн судалгааг хийсэн эрдэмтэд үзсэн байна.

Омега-3 нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолтыг сайжруулдаг байна. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд омега-3 ихээр агуулагддаг аж.

Загас болон ханаагүй өөхний хүчил болох омега-3-ыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нас баралтын түвшнийг бууруулдаг болохыг Хятадын эрдэмтэд өмнө нь тогтоож байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг