18-аас доош насны Монгол улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавартай танилцана уу!

Алхам 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт: www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt /

Алхам 2: Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна.

Алхам 3: Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно.

Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийг сонгож “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 дугаараас авна уу.