"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр компанийнхаа хагас жилийн үзүүлэлтийг тайлагнаж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрээр "Эрдэнэс-Тавантолгой" ХХК байгуулагдсан цагаасаа хойш найман жилийн хугацаанд санхүүгийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй олон удаа тулгарсан. Гэвч өнөөдөр эдгээр хүндрэлийг даван туулж, эдийн засгийн үзүүлэлт, орлого нэмэгдээд байна. Бид 2018 оны эхний хагас жилд 737 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Мөн энэ онд нийт 285.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан бол хагас жилийн хугацаанд 216.5 тэрбум төгрөгийг нь төвлөрүүлчихээд байна" гэдгийг онцоллоо.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэе.