Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 мегаваттын хүчин чадал бүхий дөрвөн ширхэг турбингенератор суурилуулсан өргөтгөл ашиглалтанд орлоо. 

Өргөтгөл хийгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төв нь нийт суурилагдсан 53 мегаваттын бүрэн хүчин чадалтайгаар ажиллана. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудын өргөтгөлөөс хойш хийгдэж байгаа анхны иж бүрэн өргөтгөх ажил юм. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс эдийн засаг, санхүүжилтийн асуудлыг цаг хугацаанд нь шийдэж байгааг өргөтгөлийн ажлын явцад сайнаар нөлөөлснийг онцлов.Өргөтгөлийн төслийн гүйцэтгэгчээр Хятад улсын Харбин электрик интернэшл компани ажиллажээ. Тус компани нь цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсралт, суурилуултын чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компанийн нэг юм.

Харьцангуй хямд өртөгтэй эрчим хүч нийлүүлэх тус дулааны станц ийнхүү ашиглалтанд орсоноор Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчний зардлаа  жилд 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ.