Авилгатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд тухайн сарын ажлаа танилцуулж мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийхээр зарлаад байна.

Мэдээллийн үеэр энэ сард явуулсан мөрдөн байцаалт, авсан арга хэмжээнээс гадна цагийн үеийн асуудал болон "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн шөнө баривчилсан талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх аж.