Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрээн хотноо гарын үсэг зурав. 

Хамтран ажиллах төлөвлөгөөнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр Монгол иргэдийн паспорт, бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох юм. 

Мөн биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан байна.