Аав тань танд доорх аргуудаас зарим нэгийг нь заасан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эдгээр аргуудыг эргээд нэг санахад илүүдэхгүй болов уу.

Image result for gentlemen

  1. Өөрөөсөө дээш зиндааны бүсгүйчүүдтэй танилцаад үзээрэй. Та гайхах болно.
  2. Үхэх цаг ирэхэд бага ажиллаж дээ гэж хэн ч боддоггүй юм. Амьдралаас таашаал авч сур.
  3. Амь нас, эрүүл мэндэд тань заналхийлээгүй л бол хэнд ч бүү гар хүр.
  4. Ариун цэврийн өрөөнд зөв боловсон бие засаж бай. 
  5. Анхны болзоон дээрээ кино үзэх хэрэггүй.
  6. Сахлаа зөв хусаж сур.
  7. Биед яг таарсан хослолоос илүү сайхан харагддаг хувцас байдаггүй.
  8. Сахал, үсээ хусахдаа эхлээд үсний ширхэгийн дагуу хус. Дараа нь шаардлагатай бол сөргүүлж хусах хэрэгтэй. 
  9. Ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь харж бай.
  10. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн чамд аз жаргал авч ирнэ. Гүй, дасгал хий, спортоор хичээллэ.
  11. Жентельмен эхлээд шүдээ угаана, дараа нь зангиагаа зүүнэ.
  12. Цалингийнхаа багахан хэсгийг үргэлж хадгалж бай.
  13. Аав, ээж рүүгээ долоо хоногт нэг удаа ч болтугай утсаар ярь.
  14. Резинтэй зангиа хэзээ ч бүү зүү.
  15. Гар барихдаа өөртөө итгэлтэй, чанга барих хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий чанга биш шүү.
  16. Бүсгүй хүний гутлыг магтаж яв.
  17. Аягандаа шар айргаа үлдээж болохгүй.
  18. Хэрэв чи өөртөө итгэлгүй бол итгэлтэй юм шиг жүжиглэ. Яваандаа жинхэнээсээ итгэлтэй болно.
  19. Хүнийг таньж мэдэхийн тулд түүний санааг зовоож буй асуудлыг олж мэдэхэд хангалттай.
  20. Хүнтэй харилцахдаа дохио зангаагаар өөрийн хэлэх гэснээ илүү тодотго.
  21. Үнэхээр буудах гэж байгаа тохиолдолд л онилох хэрэгтэй.
  22. Хүнтэй гар барихдаа заавал босож бай.
  23. Хүнд мөнгө зээлэхдээ эргүүлээд авахгүй байсан ч харамсахааргүй тийм хэмжээний мөнгө зээл. 
  24. Ярихаас илүү сонс. Хүмүүс өөрсдийг нь сонсоход дуртай байдаг. 
  25. Хэд хэдэн ээлжийн ажлын хувцастай бол.
  26. Зөвхөн чанартай багаж, хэрэгсэл худалдаж ав.
  27. Эр хүн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах чадвартай байх ёстой.
  28. Толгой гудайлгүй эгц харж явж бай.
  29. Адал явдлаас бүү татгалз.
  30. Уйтгартай залуучууд френдзонд /friend zone/ ордог.
  31. Айл бүрт угаалтуурын бөглөө гаргагч хэрэг болно.

Image result for plumbing services

  1. Чамд хамгийн их аз жаргал авч ирдэг зүйлийг олж, түүний тусламжтайгаар хэрхэн мөнгө олж болох тухай бод.
  2. Заримдаа таагүй явдлууд тохиолддог, харин чиний үүрэг бол тэднийг даван туулах.
  3. Нийгмийн байр сууриас үл хамааран хүн бүрт ижил, тэгш хүндэлж бай. 
  4. Чиний сурч чадах хамгийн чухал зүйл бол – үүрэг хариуцлага. 
  5. Түрүүлж уурласан нь ялагддаг.
  6. Хэзээ ч бүү гомдолло. Гомдоллоо гээд асуудал чинь шийдэгдэхгүй,
  7. Үргэлж шинэ зүйл сурахыг эрмэлзэж яв,
  8. Гэрээсээ гарах бүртээ заяаныхаа ханьтай учрахад бэлэн байхаар хувцасла.
  9. Хэн нэгний төлөө өөрийгөө өөрчлөх шаардлагагүй. 
  10. Чи өрөөн доторх хамгийн ухаантай хүн бол чи буруу өрөөнд байна гэсэн үг. 
  11. Аз бэлтгэлтэй хүмүүсийг дайрдаг. 
  12. Өөртөө итгэлтэй эрчүүд эмэгтэйчүүдэд тачаангуй санагддаг.
  13. Хийхийг хүсэж буй зүйлээ л хийж амьдар. Тэр зүйлдээ хамгийн шилдэг нь бол.