Бие даасан 

Ухаалаг эмэгтэй хайртай эрэгтэйгээ үнэлдэг. Гэхдээ түүний хайр хэзээ ч хамаарал болон хувирахгүй. Сэтгэл санааны хувьд ч тэр, санхүү, орон байрны хувьд ч тэр ийм эмэгтэй хэнээс ч хараат бус, бие даасан байдаг. Та хоёр салсан тохиолдолд амьдрал тань ганхахгүй байх ёстой. Иймд ажил төрөлтэй, танил тал, найз нөхөдтэй байж, өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй бол. Эрэгтэй хүнд өөртэй нь эн тэнцүү байх эмэгтэй хэрэгтэй болохоос өөрөөс нь хамааралтай, нэмэр биш нэрмээс болох хүн хэрэггүй. 


Амьдралын утга учир нь эрэгтэй хүн биш 

Ганцхан түүний төлөө амьдарч, өөрийн сонирхол, найз нөхдөө мартаж огт болохгүй. Хорвоо дэлхий уужим, та хоёрын харилцаанаас гадна олон сонирхолтой зүйлс хорвоогоор дүүрэн байгаа гэдгийг сана. Хувь хүний зарчимаа зөрчин байж түүний хүслээр амьдрах хэрэг байхгүй. 


Эмэгтэй хүн - гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэгч 

Эмэгтэй хүн амьдардаг гэр ганц бие эрэгтэй хүн амьдардаг гэрээс эрс ялгаатай байдаг шүү дээ. Мэдээж та арааны шүлс асгарам сайхан хоол хийдэг, зүү ороож оёдог, нөхрөө орой болгон 1,2 дугаар хоолтой угтдаг гэрийн эзэгтэй байх албагүй л дээ. Гэхдээ эрэгтэй хүнийг ажлаа тараад ирэхэд халуун дулаан уур амьсгалтай, 10 минут хоцрох төдийд үглэж яншаад байхааргүй тийм гэр орон угтвал хэн бүхэнд сайхан санагдах байх. Эмэгтэй хүн гэрийнхээ, гэр бүлийнхээ уур амьсгалыг бүрдүүлэгч нь тул цонхны тавцан дээр цэцэг тарих, угаалгын өрөөнд сайхан үнэртэй саван тавих эсвэл хайртынхаа цамцыг цэмцийтэл индүүдэх гэх мэт жижиг гэлтгүй зүйлд анхаарал хандуулаарай.


Тэжээлгэгч биш 

Тэрээр мөн нөхрийнхөө халаасыг шалгаж, хэрэгтэй хэрэггүй зүйл шаардаж мөнгө нэхдэггүй. Эрэгтэй хүнд энэ үед дарамтанд орсон, төлбөрийн чадваргүй мэт сэтгэгдэл төрдөг гэнэ.  


Сайн найз байж чаддаг 

Эрэгтэйчүүдэд ирээдүйн төлөвлөгөө, бодол, үзэл санаагаа хэн нэгэнтэй хуваалцах шаардлага гардаг. Эрэгтэй хүн бүр хайртай эмэгтэй нь түүнийг ойлгож, дэмжинэ гэж итгэж явдаг гэнэ. Иймд бие биендээ дэмжлэг үзүүлж, ямар ч сэдвээр ойлголцож, ярилцаж чаддаг хосын харилцаа хамгийн бат бөх байдаг. 


Залхаадаггүй

Бие биедээ хүчтэй дурлаж, хайрандаа шатаж байгаа үед хайртай эрэгтэйдээ эрхэлж, нялхарч ямар ч зан гаргасан болох юм шиг санагддаг үе байдаг. Гэхдээ хамгийн чухал нь хартай эхнэрийн дүрд орж болохгүй. Хүн бүр хувийн орон зайтай, хааяа бодлоо цэгцэлж ганцаараа баймаар үе гарахад түүнд гомдож, байнга хамт байх гэж залхаах хэрэггүй. 


Үргэлж суралцдаг 

Эрэгтэйчүүд нүдээрээ дурладаг. Гэхдээ та бат бөх, урт удаан харилцааг хүсэж байгаа бол үргэлж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Маникюрын сургалт ч бай, каратегийн секц ч бай өөрийн гэсэн сонирхол, зорилготой эмэгтэй эрэгтэйчүүдэд таалагддаг. Амьдралаа зөвхөн гэр орон, гэр бүлээр хязгаарлах хэрэггүй. 


Нөхрөө хөгжихөд нь тусалдаг 

Ухаалаг эмэгтэй нөхөртөө юу хийх хийхгүйг нь зааварладаггүй. Харин сэдэл, урам зориг өгч илүү сайн болоход тусалдаг. Ийм эмэгтэйн хажууд дэслэгч нөхөр нь генерал болдог юм. 

http://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/12/2-22.jpg


Нөхрөө хэзээ ч муулдаггүй 

Нөхрийнхөө сонирхдог зүйлээр тохуурхах эсвэл дадал, хэвшлийнх нь талаар бусдад шоолон ярьдаг эхнэр өөрийнхөө тэнэгийг харуулж байдаг. Бусдын хажууд нөхрийнхөө талаар муулан яривал ямар ч эрэгтэй таны хажууд удаан тогтохгүй л болов уу. 


Эмзэг, гэхдээ тэнэг биш 

Бүх үүрэг хариуцлагыг ганцхан өөрийнхөө нуруун дээр тохох хэрэггүй. Нөхрөөрөө халамжлуул: хүнд цүнх үүрэх, банкны төлбөр тооцоог хийх, ус алдсан тосгуураа янзлах гэх мэт. Хайртай эрэгтэйнхээ ээж нь байх хэрэггүй. Түүнд таны хань, хамтрагч байх боломжийг олго. 


Өөртөө арчаатай 

Өөртөө хэр арчаатай байгаагаас хүн өөртөө хэрхэн ханддагийг харж болдог. “Ухаантай эмэгтэй бүр үзэсгэлэнтэй байдаг” хэмээн алдарт Коко Шанелийн хэлсэн үгийг санаж яваарай.