Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд "Investigative journalism dialogue" сэдэвт олон улсын хурал өнөөдөр болж байна. Тус хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын "Дойче Велле" академи болон "Монгол" телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 100 гаруй сэтгүүлч оролцож байна.