Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрх чөлөөг дээдлэгч АНУ-ын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдохгүй нь тодорхой боллоо. Учир нь ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч эмэгтэй Элизабет Уоррен нэрээ татаж авч байгаагаа зарлалаа.

Ирэх 11  дүгээр сард болох цагаан ордны тэргүүнийг сонгох сонгуульд хэн өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй. Гэсэн хэдий ч үлдсэн нэр дэвшигчдийг ажиглахад 70 гаруй насны, цагаан арьст эрэгтэй хүн байх нь тодорхой болов. Одоогийн ерөнхийлөгч 74 настай Доналд Трампын эсрэг 78 настай Дэд Ерөнхийлөгч Жое Байден эсвэл 79 настай Берни Сандерс нарын аль нэг нь намынхаа тугийг барин өрсөлдөх юм.

Эх сурвалж: commondreams.org/