Эрх мэдэл гэгч гэр бүлийн, найз нөхдийн, эдийн засгийн бүхий л төрлийн харилцаанд нөлөөгөө тусгаж байдаг.

Нийгмийн бүхий л харилцаа эрх мэдэлтэй салшгүй холбоотой байдгийг хүлээн зөвшөөрөх нь хувийн амьдралынхаа учрыг олоход тус дөхөм үзүүлнэ. Жишээ нь эрх мэдлийн үүднээс авч үзвэл төрсөн ах эгч, дүү нарын хоорондын харилцаа огт өөр шинж чанартай болно. Миний дүү Рольф бид хоёрын хооронд өөр аль ч хүнийхээс илүү нийтлэг талууд бий. Удамшлын болон түүхийн үүднээс программчлагдсан ертөнцийг үзэх адил төстэй үзэл бидэнд өгөгджээ. Гэхдээ би арай ахмад, эрх мэдлийн энэхүү өөрчлөлт өнөөдөр биднийг төлөвшихөд нөлөөлсөн байдаг.

Айлын том хүүхдүүд голдуу нуруулаг биетэй нийтэч, дуулгавартай, сайн ярьдаг, эргэцүүлэн боддог тунгаах чадвартай. Бас тэд томчуудаас хамаарал багатай, дүү нараа бодвол илүү эрх мэдэлтэй байдаг. Зургаагаас найман настай хүүхдүүдийн хоорондын ихэнх зөрчил хүртэл эрх мэдлээс эхлэлтэй. Эрх мэдлийн энэхүү өөрчлөлтөөс хамааран ах дүү нарын зан чанар бүрэлдэн тогтоно. Хэрэв та айлын ууган хүүхэд бол ямагт эрх мэдэлд тэмүүлэх магадлалтай, өөрийн статус-квот (байр суурийг) хадгалах гэж илүү хичээж, арай илүү хуучинсаг хандлага гаргах болно. Дүү нар сайхан сэтгэл, хамтын ажиллагааг арай өөр, олон янзаар илэрхийлэн гаргадаг ч өөрсдийг нь захирах дуртай ах, эгч нартайгаа муудалцахаас зайлсхийдэг. Учир нь тэд өмнө нь өдөөн хатгасан, өөрсдөд нь дандаа ашиггүйгээр эргэдэг эрсдэлтэй үйлдлийг олон хийсэн байдаг. Тиймээс тэд эрх мэдэл засаг төрийг дооглон тохуурхах нь бий. 

Бидний зан чанар балчир ахуйд маань эрх мэдлийн өөрчлөлтөөр бас тодорхойлогдож өөрчлөгддөг байх нь.

Бидний хувийн амьдралын өсөлт дэвшилт, уналт ч эрх мэдлийн өөрчлөлт хувиралтад захирагдана. Бэлгийн дур хүсэлд хүртэл эрх мэдэлтэй салшгүй холбоотой. Эрх мэдэл эн тэнцүү хуваарилагдсан дурлалт хосуудын итгэлцэл, сэтгэл ханамж, сексээс авах таашаал өндөр байдаг.

Харин өөрийгөө эрх мэдэлгүй мэтээр мэдэрдэг эмэгтэйн сэрэл хааяа л өдөөгддөг, дур ханах нь ч ховор. Тиймээс бэлгийн харилцааны өмнөх үтрээний шингэний ялгаралт бага байдаг. Хэрэв эрэгтэй нь өөрийгөө эрх мэдэлгүй гэдгээ мэдэрсэн эсвэл ажлаасаа халагдсан, санхүүгийн таагүй байдалд орсон үед цагаасаа өмнө дур тавих нь тохиолдох л зүйл. 

Үерхэл нөхөрлөлийн үед, эрх тэгш, харилцан адилхан санаа бодолтой харилцаа бат бүрэлдэн тогтоно гэж онолчид удаан хугацааны турш судалжээ. Энэ нь ч батлагдсан үнэн.

Хүүхдийн үерхэл нөхөрлөлд хийсэн судалгаанаас үзэхэд олон найзтай хүүхдүүд үеийнхэн дундаа эрх дархтай байдаг нь тогтоогджээ. Тэдгээр хүүхдүүд хэн нэгнийг төрсөн өдөртөө, гэртээ зочлохыг урих нь үе тэнгийнхнийхээ дунд ихээхэн хүндэтгэл мэтээр ойлгогддог. Тэр болгон найз нөхөдгүй хүүхдүүд гадуурхагдах, гутаан доромжлогдон, цөхрөл гомдлоо түрэмгийллээр илэрхийлж эцэстээ сэтгэл санаагаар унаж шаналдаг байна.

Үргэлжлэлийг Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875