Израилийн эртний боомт хот болох Кесария хотоос 900 жилийн өмнөх үед хамаарах алтан зоосны цуглуулгыг археологичид олж илрүүлжээ.

Уг ховор олдворыг худгийн чулуун хананд хүрэл тогоонд хийн хадгалсан байсан бөгөөд тэдгээрийн дунд өрөөсөн алтан ээмэг байжээ. "Нийт 24 алтан зоостой тогоог хэн нэгэн хүн буцаж ирж авна хэмээн нуусан боловч эргэж ирж чадаагүй" хэмээн шинжээчид үзэж байна.

Археологичдын мэдээлснээр, олдворын эзнийг 1101 оны үед загалмайтны аян дайны хөлд амь үрэгдсэн хотын оршин суугчдын нэг байсан байх хэмээн таамаглаж байгаа ажээ.

Дээрх үнэт олдворыг Кесария хотын түүхийн дурсгалын газарт хийсэн малтлага, судалгааны ажлын үеэр илрүүлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN