БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийж буй анхны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 700 сая долларын гэрээ, хэлцэл хийх бөгөөд үүнээс 500 сая ам.долларыг утааг бууруулах иж бүрэн ажилд зарцуулах юм.

Утааг бууруулахад жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй 500 сая долларын зээлийг утааг бууруулах цогц шийдэлд зарцуулахаар төлөвлөж байна.