Монгол Улсын Засгийн газар өнөөдөр буюу 12 дугаар сарын 13-нд ээлжит бусаар хуралдана.

Хуралдаан 12:00 цагт эхлэх бөгөөд дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлэл хийнэ.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор ихэнх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээх юм.