Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь албан ёсны айлчлал өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуурт аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол-Хятадын худалдааны 51 хувь нь хийгддэг Баяннуур аймагт удирдлагуудтай уулзаж хэлэлцээр хийсэн байна.

Үдээс хойш Ганц мод болон Гашуунсухайтын боомтод ажиллана. Гашуунсухайт боомтоос Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт эхэлж байгаа юм.