Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг энэ сарын сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ ажлын хүрээнд гурван удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийх юм. Өнөөдөр “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан болж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатарт 380 орчим мянган айл өрх амьдардгаас 33,6 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогджээ.  Үлдсэн 52,8 хувь нь ердийн галлагаа, 9900 өрх нам даралтын зуух, 3800 өрх цахилгаан халаагуур ашигладаг гэсэн баримт бий.

Маргааш “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, баасан гаригт “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн 3 салбар хуралдааныг зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд” зэрэг илтгэл тавиж зөвлөгөө өгөх ажээ.