Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ.

Бичлэг үзэх:

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан ажлаа хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч болохоороо л шууд цоо шинэ хүн болчихдоггүй юм. Хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явчих байсан юм.

✔Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унаж байна. Гэхдээ Монгол улс хууль шүүхийн байгууллагагүй байснаас ерөнхий сайдгүй байсан дээр. Шүүх хурлыг улс төрчид шүүдэггүй юм. Тэднийг шүүх засаглал шүүг л дээ. 

✔Уг нь Монголын хууль шүүхийн байгууллагад ахиц гарч байсан юм шүү. Монголын авлигын түвшин 50 байраар урагшилж байсан үе бий. Хууль зүйн сайдын хийж байгаа үйлдэл нь өөрийн улс төрийн хугацаагаа л сунгах гэж байгаа хэлбэр. Урьдаас төлөвлөсөн ажил. Монголын төрийг гартаа авна гэх мэтээр төлөвлөснөө хийж байна.

Нэг үе хууль шүүхийн байгууллагад иргэдийн итгэх итгэл 14 байснаас 64 болж өссөн юм.

✔Аливаа хэрэг 2 шаттай байдаг. Гэтэл С.Зоригийн хэрэг 4 дэх шаттай болчихлоо. Энэ нь Ц.Нямдоржийн шат л даа. Алуурчид нь амьд байгаа учраас учир нь олдоно гэдэгт итгэдэг. С.Зоригийг ямар алуурчин алсан гэдгийг нэг л хүн харсан. Тэр хүн бол С.Зориг өөрөө. Би юу гэж боддог гээч. Өнөөгийн хууль зүй дотоод хэргийн сайд С.Зоригийн хэргээр бахархдаг гэж боддог. Хэрвээ магад намайг хүн алчихаж гэж бод. Тэгвэл Ц.Нямдорж илрүүлэх болов уу. Ц.Нямдорж бол 1990 оны үед өнөөдөр намайг харааж байгаа шигээ С.Зоригийг элдвээр хэлж байсан хүн.Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг гээд сэдэв л барьж авдаг хүн. Өнөөдөр Засгийн газар нь ажиллаж, УИХ-аас чөлөөлөх ёстой.

✔Өнөөдрийн ерөнхийлөгч улс төрчид, хууль шүүхийн байгууллагын зүрхэнд айдас гэгч зүйлийг хийчихсэн.  Дуртай үедээ томилно, дургүй үедээ чамайг солиод өөрийнхөө хүнээ томилно шүү л гэсэн санаа шүү дээ. Сонгуулийн өмнөх жилийн хавар ингэж эхлэдэг. Энэ бол хөтөлбөрийн дагуу явж байгаа кино. 

✔Хууль шүүхээс зугатаж байсан хүмүүс ҮАБЗ-ийг тэргүүлээд явж байна. Ингээд  280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгийн торгууль болгоод л өнгөрсөн. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү шударга бус хүн байх ёстой, өөрөөс нь илүү хулгайч байх ёстой, өөрөөс нь илүү муу хүн байх ёстой гэж л харагдуулах гэж хичээж байна.

✔Шинэ хууль оруулж ирж байгаад батлагдсан эсэх нь нэг их сонин биш. Х.Баттулга зорилгынхоо тал хувийг биелүүлчихлээ. Учир нь хууль, шүүхийн байгууллагынханд айдас төрүүлчихэж байгаа юм. Дуртай үедээ томилно, дургүй үедээ чамайг солиод өөрийнхөө хүнээ томилно шүү л гэсэн санаа шүү дээ.

✔Төмөр зам тавигдсан бол 21 их наяд төгрөг олж, 16 их наяд төгрөгийн татвар төлж манай улсын эдийн засаг 3 дахин өсөх боломжийг ЖЕНКО хулгайлсан.

✔Л.Гансүхийг бүр гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.

✔Намайг үхтэл харааж байгаа. Үүнийг би ойлгоно. Гэхдээ нийгэм хүлээж авахгүй. Засгийн газрыг, УИХ-ыг хүртэл халаасандаа хийчихлээ. Одоо хэвлэл рүү шургалж явна. Ингэснээр энэ талаар ямар ч хүн байхгүй болно.

✔Таван жилийн өмнө 500 мянган төгрөг 300 доллар байлаа. Одоо 180 доллартай тэнцэнэ. Үүнийг л яриулахгүй гэж байгаа юм. Өнөөдөр ЭТТ ХК гэхэд 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгө дээр л найрлаж байна. Үүнээс ч их ашигтай ажиллах боломж байсан. Цаашид нүүрсээс хангалттай ашиг харж чадахгүй. Төмөр замаа барих гэж явсаар байтал Хятадууд нүүрс авахаа болих байх.

✔Өнөөдрийн авлига Хөгжлийн банк дээр яваа. Хэнд яаж зээл өгч явааг нь хараарай. Эрдэнэт ч бас адилхан. Одоо тендергүй шахаа хийх гэж байна. 

✔Тавантолгойн захирал өөрөө хэлж байна. Чайна Энержиг стратегийн хөрөнгө оруулагчаар татах гэтэл хэл ам гарах нь гээд татгалзсан. Одоо бидэнд итгэх хөрөнгө оруулагч алга.

Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийн байгууллагаас зугтаж явсаар байгаад Ордонд ороод суучихлаа.

✔Би лав хэзээ ч ШХАБ-т элсүүлнэ гэж байгаагүй, хүн цаазлаагүй.

✔Миний амьдарч байсан Их тэнгэрийн байранд нэг  ч зураг байгаагүй. Ижил төстэй байж болзошгүй гээд хэдэн зураг авч явсан гэсэн. Би "100 зураач 100 зураг" үзэсгэлэн зохион байгуулж байсан. Монголдоо байгаа гайгүй хэдэн зургийг авч үлдэхийг хичээсэн.

✔Намайг Таван толгой, АСЕМ, Эрдэнэт-ийн 49 хувиар харлуулах гэж олддог. Юм олдохгүй болохоороо гүтгэж байна. Би өөрийнхөө эцэг эхийн өгсөн хүмүүжлээр төрийн ажил хэргийг явуулж ирсэн.

✔Эрдэнэтийн 49 хувийг авсан гэгдээд байгаа Ц.Пүрэвтүвшин гэдэг залууг танихгүй. Надад ямар ч ийм хамаатан байхгүй. Энэ бол гүтгэлэг.

✔Би Ерөнхийлөгчийн ажлаа өгөхдөө улс төрөөс ангид байхыг хүссэн. Хэрэв намын гишүүн болсон би магадгүй нэг газрын дарга болчихсон байхыг үгүйсгэхгүй. Харин би үүнийг хүсээгүй. Улсдаа илүү хэрэгтэй зүйл хийе гэж л бодсон. Гэхдээ би энэ хэдэн улс төрчид Монгол улсын эдийн засгийг өөдлүүлэхгүй нь дээ гэж мэдэж байсан Эд нар ингэж ямар нэг сэдэв барьж авдаг. Шударга ёс, Ц.Элбэгдорж гээд л. 

✔Би түүхийн шүүлтийн өмнө нүүр бардам үлдэнэ. Эрх чөлөө, ардчилал Монголын тусгаар тогтнолыг авч үлдэх арга юм

✔Нэг хүнээс болж нийт тогтолцоогоо үгүй хийж болохгүй. Үүнээс илүү хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь Улаанбаатарын хөрсний бохирдол, утаа. Хэрэв үүнийг шийдвэрлэхээр хамтарч ажиллая гэвэл би бүх цагаа зарцуулна гэж боддо