Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.