Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохыг урьжээ.

Монгол улсын 2019 оны Улсын нэгдсэн төсвийг батлах гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан тус асуудлаар ярилцах аж.

Ерөнхийлөгчийн орох тус нэвтрүүлэг ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 29-ны 21:00 цагт үзэгчдэд хүрэх юм байна.